2017 оны арван нэгдүгээр сарын 21
31 үзсэн
Агаарын бохирдлоос эрүүл мэндээ хамгаалцгаая
Агаарын бохирдолтой холбоотой өвчлөлөөс урьдчилан сэргийлж, эрүүл мэндээ хамгаалахын тулд ард иргэд өдөр тутмынхаа амьдралд ямар дадлыг хэвшүүлэх талаар Нийслэлийн эрүүл мэндийн газраас энэхүү зөвлөмжийг хүргэж байна.
- Автозамын хажуугаар гарахдаа хүүхдээ тэвэрч явах
- Амны хаалтыг тогтмол хэрэглэж хэвших
- Биеийн дархлааг дэмжих, цэвэр агаарт салхилах
- Агаарын бохирдлыг бууруулах арга хэмжээнүүдийг дэмжих
- Гэрийн дотоод орчны агаарын чанарыг сайжруулах
- Замын хөдөлгөөнд оролцох үедээ цонхоо онгойлгохгүй байх