КОП-17-ООС ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН БОДИТ ҮР ДҮН: ДУЛААНЫ ЦАХИЛГААН СТАНЦЫН ТӨСЛИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ХАМТЫН АЖИЛЛАГААГ ЭХЛҮҮЛЛЭЭ
2026 оны наймдугаар сарын 31 13 үзсэн

КОП-17-ООС ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН БОДИТ ҮР ДҮН: ДУЛААНЫ ЦАХИЛГААН СТАНЦЫН ТӨСЛИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ХАМТЫН АЖИЛЛАГААГ ЭХЛҮҮЛЛЭЭ

НҮБ-ын Цөлжилтийн эсрэг конвенцийн Талуудын 17 дугаар хурал (COP17)-ын үеэр Налайхын үйлдвэрлэл, технологийн парк ХК-ийн хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөр, хөрөнгө оруулалтын боломжийг дотоод, гадаадын хөрөнгө оруулагчдад танилцуулж, хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр ажиллалаа.


Энэхүү ажлын хүрээнд Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаг Си Вай Си Кэй ХХК-тай Паркийн нутаг дэвсгэрт 2×15×2 МВА цахилгаан, 2×35 Гкал/цаг дулаан үйлдвэрлэх хүчин чадалтай дулааны цахилгаан станц барьж байгуулах чиглэлээр хамтран ажиллах Санамж бичигт гарын үсэг зурлаа.


Тус станц ашиглалтад орсноор Налайхын үйлдвэрлэл, технологийн паркийн аж ахуйн нэгж, үйлдвэрүүдийн өсөн нэмэгдэж буй цахилгаан, дулааны эрчим хүчний хэрэгцээг найдвартай, тогтвортой хангах чухал ач холбогдолтой юм.


Ийнхүү COP17-ын үеэр Паркийн төсөл, хөрөнгө оруулалтын боломжийг танилцуулсан ажил нь бодит хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны эхлэл болж, үйлдвэрлэл, технологийн паркийн дэд бүтцийн хөгжилд шинэ боломжийг нээж байна.


НҮТП ХК – Хөрөнгө оруулалтыг бодит бүтээн байгуулалтад.


#НҮТП #COP17 #ХөрөнгөОруулалт #ДулааныЦахилгаанСтанц #НалайхынҮйлдвэрлэлТехнологийнПарк #ХамтынАжиллагаа #СиВайСиКэйХХК